Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын ТААМАГЛАЛ
2021-03-23

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ид явагдаж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явагдахаараа онцлогтой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн заалттай.

 

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН, МАХН, “Зөв хүн-элекрат” эвсэл, нэг бие даагч гишүүнтэй парламент бүрдсэн. Ерөнхийлөгчийн  сонгуулиар парламентад суудалтай улс төрийн  хүчнүүд өрсөлдөх заалттай. Тиймээс УИХ-ын сонгуулийн дараагийн үр дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчин тодорхой болсон байдаг. Харин хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг таамаглал  үргэлжилнэ.

 

У.Хүрэлсүхээс өөр хувилбаргүй МАН

 

Өнөөдрийн тухайд эрх баригч хүчнээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэх нь тодорхой болоод байгаа. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны сонгуулиар намаа удирдан орж, үнэмлэхүй ялалт байгуулсан. Цар тахлын энэ үед иргэдийн мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын бодлого чиглэж байсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн дунд шатны албан хаагчдын хариуцлагагүй үйлдлийг шүүмжилсэн сошиал турхиралтаас үүдсэн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон билээ. Ерөнхий сайд огцроход Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог. Гэхдээ энэ удаад Л.Оюун-Эрдэнийн танхимд өмнөх Засгийн газрын гишүүд томилогдсоноороо онцлогтой. Харин эрх баригч хүчний даргын огцролтыг хариуцлага хүлээж гэхээсээ хариуцлагаас бултсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн шоу гэж олон нийт шүүмжилж байгаа. Ямартай ч өнөөдрийн тухайд эрх баригч хүчин МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших таамаглал өндөр хэвээр байна.

 

АН-ын даргын сонголтоос Ерөнхийлөгчид дэвшигч тодорно

 

Эрх баригч хүчин АН-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө намаа эмхлэх, намын даргаа сонгох нь туйлын чухал сонголтын өмнө ирээд байгаа. Өнөөдөр АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид сурталчилгаа хийж байна. Гэхдээ олон фракц бүлэглэлтэй энэ намын даргаар гишүүдийн саналаар гэхээсээ хэний фракц хүчтэй байснаас хамаарч намын дарга тодрох нигуртай. Цаашлаад хэн намын даргаар сонгогдсоноос хамаарч Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч тодорхой болно. Учир нь өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээлттэй эсэх дээр хуульчид мэтгэлцсээр байгаа. “Таны уншсаныг биш миний ярьсаныг хууль гэдэг юм” гэсэн алдарт үг хуульчдын тайлбарт орших аж.

 

МАХН-аас дэвшигчийн нэр Н.Энхбаярын халаасанд нь бий

 

Улс төрийн гуравдагч хүчний төлөөлөл МАХН парламентад нэг суудалтай. МАХН-ыг гишүүн С.Ганбаатар төлөөлдөг. Гэхдээ С.Ганбаатар сонгуулиар нэр дэвшин сонгогдсоноороо МАХН-ыг төлөөлөгч ч үг, үйлдлээрээ Н.Энхбаярын даргынхаа бодлогыг хэрэгжүүлдэг гэвэл эндүүрэл. Учир нь тус намын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрх нь хуулиараа хориотой. Шүүхээс ял сонсгож, уучлалаар сулласан  заалт нь өнөө ч хэрэгжиж, “ял эдэлж байсан” зүйл заалтад багтаасаар байдаг.

 

Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүүн С.Ганбаатарыг дахин нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх үү, эсвээс намаасаа олны танил, нөлөө бүхий өөр нэгнийг дэвшүүлэх үү гэдэг  хөзрийн тамга Н.Энхбаяр даргын халаасанд байгаа. Харин С.Ганбаатарын тухайд өөрөө нэр дэвшин өрсөлдөх эрхгүй бол нэр дэвшин сонгогдсон намынхаа эсрэг хэнтэй ч үгсэн хуйвалдах улс төрийн тоглолттой нэгэн гэж ажиглагчид дүгнэж байгаа.

 

Бүрхэг "ХҮН"

 

“Зөв хүн- электорат” эвслээс анх удаа парламентад суудалтай болж, анх удаа сонгогдсон гишүүн бол ХҮН-ын дарга Т.Доржханд. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандад нээгдээгүй, учир нь насны квотоор хуулийн заалтад тэнцэхгүй. Тиймээс тус эвсэл “Ерөнхийлөгчөө захиалъя” аянг эхлүүлээд байгаа. Эндээс харахад тус эвслээс хэнийг нэр дэвшүүлэх талаар талаар таамаглал бүрхэг хэвээр байгаа.

 

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулах таамгалал үргэлжилж байна.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
irged:
man namd ard tumen xezee ch uguxgyi eeodoo xural tsuglaan xiij xyrelsuxiig demjij pr xiij golzb munxsaixah gemtliin emch nar xiij baina
2021-04-30
зочин:
МАН-с бурхан дэвшсэн ч саналаа бүү өг, Монгол улсын тусгаар тогтнолд аюул учирна
2021-03-27
Harin ch ter tusmaa mun. Gants gaigui ni ene l baina
2021-03-23
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байн!!!
2021-03-23
Hutsaa
2021-03-23
Jonkhuu shig gemt heregten g songood demjeed bdag malnuud iig ogt oilgohgui yumaa taarsan uhernuud gejhelii daa
2021-03-23
Хүрэлсүг л биш шүүүүү хүмүүсээээээ
2021-03-23
Harin ch ter tusmaa mun. Gants gaigui ni ene l baina
Hutsaa