ХӨСҮТ-ийн бузар булхайг КОВИД илчиллээ
2021-03-22

Итгэлт баяны “хүрээний бузрыг уудалбал дуусахгүй” гэсэн үг бий. Үүн шиг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бузар булхай дуусахгүй бололтой. Энэ эмнэлгийн идээ бээрийг коронавирусийн халдвар шахаад өглөө. Улсдаа ганц, урдаа барьдаг гэж хошуугаа дэвссээр энэ эмнэлгийг муу муухайгийн үүр уурхай болгожээ. Засгийн газар, Эрүүл мэндийн яамны удирдлага хэдэнтээ солигдож байхад ч энэ эмнэлгийн дарга хэвээр байдаг. Гаднаас салхи оруулахгүй байсаар дотроосоо өтсөнийг коронавирусийн халдварын “ачаар” монголчууд мэдэж авлаа. Дарга нар нь шаардлага тавьсан сайдын өмнөөс хэдэрлэж, хаалга саваад гардгийг, ажилчид нь шинжилгээний хариуг зарж мөнгө олдгийг, эмч нар нь өвчтөнтэй хүнлэг бус харьцдагийг бид харлаа.

 

 

ХӨСҮТ-ийн ажилтан шинжилгээний сөрөг хариуг 60 мянган төгрөгөөр зардаг, нөхрийнх нь өмнөөс эхнэрээс нь шинжилгээ авсан, танил талынхаа шинжилгээний хариуг богино хугацаанд гаргадаг гэх асуудал дэгдэж нийгмийг сэрдхийлгэв. Халдвар хамгааллын дэглэм барь гэж бүхэл хотоор нь хэдэн сар хөл хорионд оруулж, зарим нь идэх хоолгүй өлбөрөх хэмжээнд хүрч байхад ХӨСҮТ-ийн ажилтан өвчнөөр наймаалцаад сууж байсан байх нь. Халдварыг хумих ёстой хүмүүс нь өөрсдөө вирусийг албаар тараасан л гэсэн үг. Улсаас өчнөөн мөнгө зарлагадаж, гадаадаас вакцин гуйланчилж байхад шүү дээ. Үүнийг Шадар сайд С.Амарсайхан бэлээхэн хэлээд өгсөн. Тэрбээр "ХӨСҮТ-д асуудал байна. Байх байхдаа бүр маш ноцтой асуудлууд байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний шинжилгээ  авах, нөхрийнхөө өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгч нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Гэтэл эхнэр нь хоёр гурван удаа шинжилгээ өгөөд эерэг гарч байна. Өнөөдөр бид ойрын хавьтал гэж ярьж хөөсөөр байдаг. Гэтэл жинхэнэ нөгөө ойрын хавьтал, батлагдсан тохиолдол нь сөрөг гараад, харин батлагдаагүй тохиолдол нь эерэг гараад энд тэнд халдвар тараад байгаа эрсдэлүүд их гарч байна. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын нэг. Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй байна. Хариуцлагатай ажилчид нь өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учир тархалтын эрсдэл буурахгүй байна" хэмээн бузар булхайг нь илчлээд өглөө.

 

Хуулийн байгууллагаас ч ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны сэтгүүлч шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсныг тогтоож, шалгаж эхэлсэн. Энэ яавч шалгаад өнгөрөх асуудал биш. Бүхэл бүтэн улсын эрх ашгийн эсрэг үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг.

 

Коронавирусийн халдвар дэлхий нийтээр тархаж, 2.71 сая хүн амь насаа алдаад байна. Коронавирус нь энгийн нэг халдварт өвчин биш гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хангалттай харлаа. Гэтэл өвчний эсрэг зогсох ёстой эрүүл мэндийн байгууллагын ажилтан нь шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, халдвар улс даяар тархах нөхцөлийг бүрдүүлэн ХӨСҮТ-ийн нүүр царайг тодхон харууллаа. Тэдний өргөсөн тангараг хаачив?!

 

Хэдхэн сарын өмнө, идэр есын хүйтэнд дөнгөж төрсөн эхийг гэрийн халаад, углааштай гадаа гаргаж, тусгаарласан дүр зураг манай улсын эрүүл мэндийн салбарын хүнлэг бусыг хангалттай харуулсан. Энэ үйл явдлаас бол Засгийн газар огцорч, ХӨСҮТ-ийн эмчийн өмнөөс хариуцлага хүлээсэн. Тэгвэл энэ удаа эх хүүхдийг дан хувцастай авч гарснаас илүү том асуудал үүслээ. Нэг хүн бус бүхэл бүтэн улсын эсрэг гэмт хэрэг. Дахиад Засгийн газраа огцруулаад гэм үйлдэгч нь ард нь нуугдаад үлдэхгүй нь тодорхойгүй. Бас ажлаас нь халж зүгээр явуулах ч утгагүй. Иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл хийж, ажилдаа хүйтэн сэтгэлээр хандсан хүнд хуулийн зохих ёсны хариуцлагыг хүлээлгэж, ёсзүйгүй, сэтгэлгүй хариуцлагагүй хүмүүст сануулга өгөх хэрэгтэй.

 

Иргэд өвдөөд эмнэлэг рүү явахаасаа түвэгшээдэг, цааргалдаг, айдаг сэтгэхүй хандлагыг эрүүл мэндийн салбарынхан бий болгосон. Ажилдаа хүний сэтгэлээр ханддаггүй эмч нарын хүнд суртал, их зан нь дийлдэхгүй учраас үхэхээ тулгаад эмнэлэг барааддаг. Хэрэв эрүүл мэндийн салбар, эмнэлэг, эмч нар ажил мэргэжилдээ эзэн байсан бол иргэд үхэхдээ эмнэлэг барааддаг бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлэгт очих байсан. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарын тухай олонтоо яригдаж, байнга шүүмжлүүлдэг ч дүлий дүмбэ оргисоор өнөөдрийг хүрсэн. Бүр өөр өөрийн байшиндаа вант улс байгуулчихсан, халдашгүй эрхтэй байсны гай эхнээсээ ХӨСҮТ-өөр илэрч байна. Коронавирус тархаагүй бол танил талдаа үйлчилдэг, өвчнөөс мөнгө авдаг, хүнд суртал бий болгодог гэх мэт засардаггүй улигт зөрчлүүд яригдаад л өнгөрөх байсан. Харин коронавирус эрүүл мэндийн салбарын үнэн төрхийн буглааг шахаж эхэллээ. Энэ салбарын идээ бээр дуусашгүй бололтой.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongol uls deeree hamgiin butehgui humuusiig zalchihsan bhd dooguuraa yaj sain baihav dee buh sistemeeree evdersen bn
2021-03-26
Зочин:
Тангараг өргөсөн эмч нар авч өөрөө бизнес хийж яахаа ч буцахгүй болжээ
2021-03-24
Иргэн:
Ганц ХӨСҮТ биш бүх төрийн алба ийм байгаа, 6% зээлэнд хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлэхэд барилгын компани дүнжингарав нэг цэг дээр барьцаагаа түргэн гаргуул тэгэхгүй бол зээл чинь бүтэхгүйгэж хэлээд очиход тухайн ажилтан шууд данс руугаа 40 000 төг тоох ч үгүй хийлгээд сууж байна гэж байр зээлээр авч байгаа залуу хосууд ярьж байна
2021-03-23
Иргэн:
Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэгчээр эмнэлгийн ажилчидруу дайраад бай та нарыг тэр эрх мэдэлтэнгүүд чинь ална, муу хэлээд байгаа эмнэлгийн ажилчид чинь л аврах байх даа
2021-03-23
иргэн:
Илүү цагын хөлсийг жирийн ажилагсад авч чадахгүй. Даргын эхнэр, нөхөр, ах дүү, тойрон хүрээлэгчид нь авдаг шт. Хоногын 24цагын 30цагаар бодож илүү бодхоор аргагүй. Энгийн ажилчид хохироод үлддэг
2021-03-23
Поорчик пизду хаана явна,ардын баатар Нямхүүд гавьяат өгүүльэ гэсэн комент үүдийг хармааны хулгайч нараар их бичүүлдэг байсан даа
2021-03-23
Зочин:
Зөвхөн ХӨСҮТ биш бүх төрийн байгууллага, төрийн өмчийн бүх шатны эмнэлэгт ийм байгаа. Анхан шатны нэгж хороо, өрхийн эмнэлэгтээ хүртэл шүү. Хүн бүр л мэддэг хэлдэг асуудал. Төрийн албанд танил тал, нам хардаггүй, шударга өрсөлдөөнөөр авъяастай чадвартай залуусыг ажилд авдаг болсон цагт л энэ бүх ялзрал, доройтол алга болно. Ур чадваргүй, сэтгэлгүй танил тал, нам харж төрийн албаа бүрдүүлсний гороо сайд, дарга нар нь энэ ковидын үед хангалттай мэдэрч байгаа гэж бодож байна
2021-03-23
Зочин:
Яг зөв ганц нэг явуургүй хүний асуудлыг нийт эмч ажилчдад нааж харлуулах хэрэггүй. Гэртээ ч харихгүй өчнөөн сар ажилаа хийгээд цалин гэж хачин юм аваад зарим нэг нь ажил дээрэ мишок эвхдэг ортойгоо амьдраад удаж байна. Тэр удирдлагаар хангаж байсан шинжилгээ зарсан хүн гээд тодорхой байгаа юман дээр тгээд тэр хүмүүстэйгээ л хариуцлагаа тооцлдоо өөрсдийнхөө хийсэн хар балагаа зүгээр ажилаа хийж байгаа эмч ажилтануудад үүрүүлэх гэж байгаа бол ёстой түй май шүү танай сайт ч гэсэн энэ бичиж байгаа техт ээ жоохон бодож нягтлаж баймаар юм.
2021-03-23
Сайн цэвэрлэгээ хийж эрүүл саруул, зөв сэтгэхүйтэй орчинг бүрдүүлж ард түмэндээ үнэнчээр үйлчилж байж, тэдний итгэлийг олж авна
2021-03-23
Muusain yum naryn ajlaa hiij bgag hardaa.
2021-03-23
иргэн:
улс эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна эдгээр арчаагүй заваан юмнуудыг цаазаар авсан ч багадна
2021-03-23
Irgen:
Ene chini tom baiguullaga shuu. Heden hunii aldaanaas bolj buten jil garui hugatsaand tsag nargui ajillasan hamt olniig harluulah hereggui shuu. Neg yumaa hichneen dahin gavtaj bichdii, uur bichih yum oldohgui bnuu. Sain taliig ni harahaas iluu muu muugai zuild l iluu anhaarah yumdaa, covid tarahad irged uursduu l buruutai shuu dee, deglem barihgui, zuvlumj dagahgui bn shuu dee
2021-03-23
Зочин:
Хэдхэн хүний үйлдлээр бүх ажилчдыг харлуулах хэрэггүй. Иргэд ч өөрсдөө соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй. Нэг л их эрхээ мэдсэн, үнэгүй үйлчилгээ авсан, хүн загнасан улс. Үүргээ мэддэг байх хэрэгтэй
2021-03-23
Зочин:
Илүү сайн илчилж илрүүлэх хэрэгтэй. Хүнд суртал ёс зүй хахуул сэтгэл дутах гэх мэт
2021-03-22
Бүх салбар ийм байгаа. В.Бат өнөөдөр сэрсэн үү? Амарсайхан, Сумьяабазар хоёрыг өмөөрч ийм явуургүй мэдээлэл гаргаж байгаа нь гутамшиг. Бүтэн жил гэр орондоо очиж чадахгүй байгаа эмч, сувилагч нарыг доромжилж хандаггүй хоёр албан тушаалтан болох Амарсайхан, Сумьяабазар нар огцор! Энэ ковидын тараасан хариуцлагыг Сумьяабазар, Амарсайхан, хяналтыг тавьж чадаагүй ЕС нар үүрэх ёстой. Албан тушаалд дуртай нөхдүүд. Та нар жулдаж байна. Популистууд. Иргэдийн амь насаар битгий тогло!
2021-03-22
Зочин:
Яг зөв ганц нэг явуургүй хүний асуудлыг нийт эмч ажилчдад нааж харлуулах хэрэггүй. Гэртээ ч харихгүй өчнөөн сар ажилаа хийгээд цалин гэж хачин юм аваад зарим нэг нь ажил дээрэ мишок эвхдэг ортойгоо амьдраад удаж байна. Тэр удирдлагаар хангаж байсан шинжилгээ зарсан хүн гээд тодорхой байгаа юман дээр тгээд тэр хүмүүстэйгээ л хариуцлагаа тооцлдоо өөрсдийнхөө хийсэн хар балагаа зүгээр ажилаа хийж байгаа эмч ажилтануудад үүрүүлэх гэж байгаа бол ёстой түй май шүү танай сайт ч гэсэн энэ бичиж байгаа техт ээ жоохон бодож нягтлаж баймаар юм.