Экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БҮРЭН ЭРХ-ээ эдэлнэ
2021-03-18

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тангараг өргөнө. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламентын ерөнхийдөө бүрэн болж байгаа. Учир нь энэ парламент 75 гишүүн тангараг өргөж үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан.  Ерөнхийдөө гэдэг нь Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдохоор өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Тиймээс ирэх 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн тойрогт нөхөн  сонгууль явуулна. Харин Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны үеэр баривчлан саатуулсан юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь "Улаан сайр-2"-ын 1462.82 га талбайг 2017 оны 12 дугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. 

 

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчийг сааатуулсныг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5.5-д “Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахыг хориглоно”, 14.13-т “Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад төрийн албан хаагчид болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно”, 35.2.1-д “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно” гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө гэж үздэг. Нэр дэвшигч Ж.Эрдэнэбат саатуулагдсан хэдий ч Сэлэнгэчүүдийн олонхийн саналаар УИХ-ын 13 дугаар тойргоос УИХ-ын  гишүүнээр сонгогдоод байсан юм. 

 

Анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг батлан даалтад гаргасан үндэслэлд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэж зааснаар яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, яллагдагч нарын эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээж авч яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэв" гэж дурдсан байдаг. 

 

Ийнхүү Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдоод есөн сарын дараагаар тангаргаа өргөж байна. Тэрбээр тангаргаа өргөснөөр УИХ-ын гишүүний  бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүн дараах бүрэн эрхийг эдэлнэ. Үүнд: 

 

 

8.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;

 

8.1.2.Байнгын хороонд заавал харьяалагдах;

 

8.1.3.санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;

 

8.1.4.нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;

 

8.1.5.төрийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, улсын төсвийг хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хүрээнд санал гаргах;

 

8.1.6.Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, түүнээс гарах;

 

8.1.7.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;

 

8.1.8.Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ, эсхүл томилсны дагуу орж ажиллах;

 

8.1.9.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах;

 

8.1.10.Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх саналыг Байнгын хороонд оруулах;

 

8.1.11.Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын бусад гишүүнтэй хамтарч гаргах;

 

8.1.12.нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргах;

 

8.1.13.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;

 

8.1.14.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;

 

8.1.15.иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан хариу өгөх, эсхүл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж энэ тухай хариу мэдэгдэх;

 

8.1.16.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;

 

8.1.17.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах;

 

8.1.18.онцгой чуулган зарласан бол зар хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;

 

8.1.19.төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх;

 

8.1.20.өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;

 

8.1.21.Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах;

 

8.1.22.чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;

 

8.1.23.гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах;

 

8.1.24.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;

 

8.1.25.хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах.

 

8.2.Гишүүн бүрэлдэхүүнд нь ороогүй Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхгүйгээр оролцож болно.

 

 

Ж.Эрдэнэбатын товч намтар:

Ажил эрхлэлт:

  • 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч,

  • 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,

  • 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга,

  • 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч,

  • 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга,

  • 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2014-2015 онд Сангийн сайд

  • 2016 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.

  • 2021.03 сараас Монгол Улсын Их Хурлын гишүүн

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За ямар 280сая доллар шаацан биш.Буурьтай тулхтай мэдлэгтэй гишүүд хэд хэд байнаа.Ажилд нь амжилт хүсье
2021-03-18
er ni buh ym utgaa aldlaa oorsdoo ch yu hiij helheen medheen bsan hariutslaga yrii geheer ter suljeeniih ni hunii duugiinh ni huuhed naatsan ingeed oorsdoogoon hariufslaga yriltaan bish chatsaga tsarailaad estoi neg samarch duus ch bnaa ard bosoh ni tsag hugatsaanii l asuudal bolson. ner hundee aldsan ugii ni nohoi hutsan chinee toohoon bolison mongotei nam yu hiih be.huuli esnii huchirhiilel hiij eheldeg tegeed bolohgui bol heden shataar ahiulsaar bh bolno.
2021-03-18
уншигч:
Бас нэг хулгайчаа олонхоороо түрээ барьж гишүүн болголоо МАН ыхан...олонхоороо хууль шүүхийг эс тоож байна даа МАН ыхан..нэг өдөр нүгэлээ үүрэх цаг ирнээ гайгүй та нар тэгж л бай одоохондоо
2021-03-18
tiimee ter bulgeldee ergen irjee.
2021-03-18
Иргэн:
МАНАН ЯЛЛАА
2021-03-18
замбараагаа алдсан
2021-03-18
ялтай хүн гишүүн болнооо гэж
2021-03-18
adilhaan
2021-03-18
Хоригдол гишүүнтэй айнннн
2021-03-18
замбараагаа алдсан
гишуун юм уу шоронгийн хулгайч юм УУ ? Эсвэл энэ хоер нэг ойлголт юм уу ?
2021-03-18
adilhaan
Зочин:
Эрх зүйт төр гэчихээд арай ч дээ Болсон болоогүй хувийн сургуулийн хуульч бэлтгэдэгийг болиулах Хүнийг хохироож нэр төрд нь халдагсадтай хариуцлага тооцолгүй чимээгүй дардаг аргаасаа салаачээ
2021-03-18
Зочин:
давхар давхар хууль зөрчөөд,УИХ-ын гишүүний халдашгүй эрх мэрх хамаагүй болжээ
2021-03-18
zochin:
Ogt buruugui huniig olon saraar horison shuuvchidiig yah yostoi yumbe
2021-03-18