Баярын өдрүүдэд болох эс болох ТАВАН ҮЙЛДЭЛ
2021-02-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өдрүүд хаяанд иржээ. Тоосоо өнөөдөр гөвж, маргааш битүүлж, нөгөөдөр золгоно. Өнөө жилийн цагаан сар өмнөхөөс ялгаатай нь айл хэсэхгүй, алт мөнгө ч цуглуулахгүй. Харин өнгөрсөн жилийнхээс өөр нь төр таныг дангинатал гэрт чинь “түгжинэ”.

 

Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу маргааш буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих юм. Энэ хугацаанд иргэн танд юуг зөвшөөрөх эс зөвшөөрөх талаар мэдээлэл хүргэе.

 

Болно:

 

  1. Өрхийн нэг гишүүн өөрт ойр дэлгүүрээр үйлчлүүлж хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийж болно
  2. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүл, ойр дотны хүмүүс оролцож болно
  3. Эмнэлгийн яаралтай тусламж, эмийн үйлчилгээ авч болно
  4. Зайлшгүй тохиолдолд PCR шинжилгээний хариугаа үзүүлэн товчоодоор нэвтэрч болно
  5. Ажиллах тусгай шаардлагатай албан байгууллагын ажилчид тусгай зөвшөөрөл, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцож болно

 

Болохгүй:

 

  1. Айл хэсч болохгүй 
  2. Зочин урьж болохгүй
  3. Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарч болохгүй /Хийморь сэргээж уул, овоог зорьж болохгүй/
  4. Ахуйн хүрээнд архидаж болохгүй
  5. Автобусанд сууж болохгүй. /Зөвхөн зайлшгүй ажилдаа явах иргэн албаны үнэмлэхээ үзүүлж нийтийн тээврээр зорчино/

 

Ингэж иргэдээ гэрт нь хориод төр засгаас цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх юм. Эрүүл мэндийн яам “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолж халдварыг 3-4 дахин бууруулна гэж мэдэгдэв. Тиймээс энэ удаагийн хөл хорио бидний хэвийн амьдралдаа шилжих сүүлийн найдлага бас боломж.

 

Цагаан сарыг тэмдэглэхгүй байна гэдэг ерөөс амархан. Өнөөдөр тоос шороо гөвдгөөрөө гөвж, их цэвэрлэгээгээ хийдгээрээ хийнэ. Унь тооно, хана таазаа ч угаана. Харин маргааш тэнгэрт анхны од гарах үед өрхийн тэргүүн идээ, шүүсээ засна. Дараа нь буузаа жигнээд, битүүлнэ. Ирэх жилд бүрэн, бүтэн байхыг бэлгэдэж “бондойтлоо” идэж, ууна. Бусад жилийнхээс ялгаатай нь та битүүнд ч, шинийн нэгэн, хоёрон, гурванд ч айл хэсэхгүй л байх юм.

 

Цэвэрхэн гэртээ буузаа жигнэж идээд, ижий аав руугаа дүрстэй дуудлага илгээсэн шиг амраад авъя. Дэгтэй, журамтай байгаад даруухан шинэлчихвэл их хотын гудамжаар амны хаалтгүй алхаж явах өдрүүд даанч ойрхон байна даа.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Гадны хүн:
Гадны хүний хүсэл байна.
2021-02-10
зочин:
Оюутолгойн гэрээ бол дэлхийн түүхэнд байгаагүй дээрмийн гэрээ. Энэ бол Монгол улсын байгалийн баялагийн тусгаар тогтнолд шууд халдсан гэрээ. Энэ гэрээг сайжруулах биш, шууд цуцлах ёстой. Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар улсын хувьд зэсийн баяжмалыг гаргахгүй шууд хилээ хаах хэрэгтэй, ашиглалтын лицензийг нь нэн даруй цуцлах ёстой, ил болон далд уурхайг нь нэн даруй битүүмлэх ёстой, гэрээ байгуулсан гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдыг нэн даруй баривчлан туурга тусгаар Монгол улсын хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монгол улсад эдлүүлэх ёстой. Өөр зам байхгүй бөгөөд Оюутолгойн гэрээг сайжруулах тухай ярьж байгаа хүн бүхэн эх орноосоо урваж байгаа эхэрг юм. Гайхамшигт Оюутолгой минь ухаалаг хойч үеийнхэнд минь үлдэг.
2021-02-10
Гадны хүн:
Гадны хүний хүсэл байна.
Зочин:
Мөрөө гаргах болно яах вэ
2021-02-10
Зочин:
Хүмүүсийг нийтээр нь олон хоног хатуу хөл хорионд оруулчихаад коронавирусийн халдварын тархалтыг зогсоож чадахгүй бол хохино шүү.
2021-02-10