Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилуулах Ерөнхийлөгчтэй зөвшилцөх тав хоногийн хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа.Тиймээс Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилуулах саналыг УИХ-д оруулна. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн байна лээ.
Шинээр томилогдох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнээс авч үлдэх юм билээ. Ямартай ч Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар дараагийн Засагт үргэлжлүүлэн ажиллах таамаглал өндөр байна. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ГХ-ны сайд Т.Энхтайван, ХНХ-ын сайд н.Ариунзаяа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарын тухайд үлдэх эсэх дээр эргэлзээ дагуулж байгаа юм. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ч өөр албан тушаалд томилогдох магадлалтай гэсэн таамаг дагалдаж байгаа.
Харин Засаг огцрохоос өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нараас гадна Соёлын сайд С.Чулуун, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нар огцрох жагсаалтад нэгэнтээ багтсан. Тиймээс дараагийн сайдын томилгоо яригдаад эхэлсэн билээ. Мэдээж шинээр томилогдож байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд ЗГХГ-ын даргын албыг хашиж байсан. Тиймээс томилгоо нь шинэ ч хүн нь хуучин. Эдүгээ Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, ЭМ-ийн сайд, Соёлын сайд, БШУ-ны сад, УУХҮ-ийн сайдын томилгоо шинээр хийгдэх нь тодорхой болоод байгаа.
Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсоныхоо дараа танхимаа хэрхэн бүрдүүлэх, таамаглал хэрхэн өрнөх нь улс төрийн тохироогоор шийдэгдэх юм.
Н.Энхлэн