"Айпон"-той хүмүүс автобусанд суухгүй
2020-12-17
Гэрэл зургийг MPA/mn

 

Коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Хэдий бүх нийтийн бэлэн байдлыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, ард иргэдийн амьдрал бүрэн хэвийн горимд шилжээгүй байгаа.

 

Автобусны карт цэнэглэх цэгүүд, ТҮЦ хаалттай хэвээр. “Улаанбаатар смарт карт” ХХК-аас энэ оны арваннэгдүгээр сарын 13-нд хөл хорио тогтоосон өдрөөс хойш хаанаас ч хүссэн үедээ гар утсаараа автобусны картаа цэнэглэхийг уриалсан. Тус компаниас “Автобусны картаа цэнэглэхийн тулд гар утсандаа “Hi-pay wallet” апликейшныг суулгаж банкныхаа картыг холбоод хэзээ ч, хаанаас ч  цэнэглэх боломжтой” гэж цахим хуудсандаа рекламджээ. Харамсалтай нь, санал болгосон апплекейшнийг татаж, төвөггүйхэн автобусны картаа цэнэглэх гээд хэрэндээ л хичээлээ, бүтсэнгүй.

 

Шалтгаан нь “Таны утас NFC дэмжихгүй байна”. NFC гэж юу вэ?

 

NFC (Near Field Communication). Богино зайн харилцаа. Энэхүү технологи нь төхөөрөмж хоорондох мэдээлэл дамжуулах процессийг илүү хялбарчилдаг бөгөөд хэдхэн сантиметр зайд  холбогддог. NFC нь RFID технологи дээр суурилсан бөгөөд ISO/IEC 18000-3 стандартын дагуу 13.56 MHz давтамж үүсгэж зайнаасаа хамаарч 106 kbit/секунд ээс 424kbit/секунд хурдтайгаар мэдээлэл дамжуулдаг. Энэхүү технологийг ашиглаж утаснаас утсанд контакт, зураг, видео, event, газрын зургийн байршил, электрон нэрийн хуудас зэргийг дамжуулахаас гадна төлбөр тооцооны системд ашигладаг.

 

NFC-г 2010 онд Samsung анх удаа гар утсандаа байршуулж, 2011 оноос төлбөр тооцооны хэрэглээнд нэвтрүүлжээ. Apple ч iPhone 6-аас эхлэн NFC-г дэмжиж эхэлсэн байна. Google Wallet ч үүнийг төлбөр тооцооны системд нэвтрүүлсэн.

 

Нийтийн тээврийн хувьд Хонгконгийн Octopus, Японы Suica ч  NFC N технологийг дэмждэг байх нь. Мөн Герман, Австри, Франц, Нидерланд, Кени, Израйл, Шри Ланка гээд жагсаалт үргэлжилнэ.

 

Манай Улс 2015 оноос нийтийн тээврийн ухаалаг системд нэвтэрч картын үйлчилгээг эхлүүлсэн. Тухайн үед "U Money картыг багтаасан NFC сим карттай Unitel-ийн хэрэглэгч шууд утсаа уншуулаад автобусаар зорчиж болно хэмээн сурталчилж байсныг санаж байна. Энэ сурталчилгааны хэргийг хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд гаргах гэтэл талаар болов. 

 

Улаанбаатар хотын дэлгүүр, ТҮЦ-т байрлах 500 гаруй цэгээр “Umoney” картаа цэнэглэх боломж бий. Гэвч хөл хорионы өдрүүдэд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон тул дээрх цэгүүд хаалттай байснаар карт цэнэглэхэд хүндрэл учирч эхэлсэн. Иймд “Улаанбаатар смарт карт” ХХК-аас гар утсаараа картаа цэнэглэхийг уриалсан ч NFC дэмждэггүй утастай хүмүүс энэ боломжийг ашиглаж чадахгүй байна. Тэр дундаа “Айпон” загварын утастай хүмүүс хэрхэн картаа цэнэглэх тухай хариултгүй асуултад толгой гашилгаж явна.

 

Айпон яагаад NFC дэмждэггүй вэ?

 

Hipay wallet апликейшн нь Iphone загварын iOS үйлдлийн системийг бүрэн дэмжин ажилладаг. Гэхдээ Iphone ухаалаг гар утсыг үйлдвэрлэгч Apple компани нь 7+ загвараасаа эхлэн NFC дэмждэг байхаар үйлдвэрлэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл та Iphone 7 загвараас дээш /Таны ухаалаг гар утас NFC дэмждэг загвар мөн эсэхийг шалгах, антена байршлыг нь ЭНД дарж шалгах боломжтой/

 

Iphone 7+

 

iphone 8

 

iphone 8+

 

iphone X

 

iphone XR

 

iphone XS, XS Max

 

iphone 11, 11, Pro/Max

 

iphone 12, 12pro, 12 mini утастай бол гар утсаараа “Umoney” картаа цэнэглэж чадах нь.

 

Гэвч манай улсын хүн амын хэдэн хувь нь эдгээр загварын гар утас ашигладаг. Ашигладаг ч автобусанд суудаг нь хэд бол гэдэгт сонирхолтой статистик дүн гарч мэднэ.

 

Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж аль болох олон нийтийн газраар явахгүй байж цахим хэрэглээг нэвтрүүлэхийг уриалж байгаа ч “Ухаалаг” тодотголтой “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс иргэдэд санал болгосон “уймраа” үйлчилгээ энэ.  Хүн амын хэсэгт нь хэрэгцээтэй биш бүгдэд хүрэлцээтэй систем санал болгох боломж бололцоо, техник технологи, мэдлэг мэргэжилтэн үгүй гэж үү, ухаалаг "Улаанбаатар смарт карт" ХХК-д?!

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Хөөш
2020-12-18
TUSLANA UU:
HUGJILIIN BERSHEELTEI HUMUUS HUGATSAA N DUUSSAN, HAANA OCHIJ YAJ SUNGUULJ BAIGAA VE , MEDEH HUN BAIVAL HELEED UGNU UU, HALAMJ ONGOIHGUI BAIGAA
2020-12-17
Hipay хэрэглэгч:
цагаа олсон хэрэгтэй апп шүү. Ойр хавийнхаа бүх картыг цэнэглээд цэнэглээд явчихаж байгаам даа
2020-12-17
Юун "Айпон" бэ? I-phone уу? аан!
2020-12-17
Erguu sda ve:
Чи жоохон юм уншаа NFC-ГЭЭЧ МЭДЭХГҮЙ хөдөөний бацаан. Явж малаа хариул
2020-12-17
Дашням:
hariultgui asuudal gej ntr gants utasniihaa uchriig olj chadahgui bol tegeed hurteh yostoigoo hurtej bnadaa
2020-12-17
dashka:
BAIDAGGUI ZUILIIG BAILGANA GEDEG TOM AJIL SHUUU
2020-12-17
Gostop:
Sain hiigdsen application bn lee. Yahuu zaaval nfc-eer bish kartniihaa medeelliig oruuldag bolchihvol iluu olon hund hurne gej bodoj bn
2020-12-17
сэтгэ:
харин ч амар үйлчилгээ байна лээ шүү яах гэж ийм хөгийн юм бичдэг байна аа.
2020-12-17
Мабу:
Болж л байналээшт. I11 дээр UMONEY картаа зүгээр цэнэглэж ашиглаж байгаа.
2020-12-17
иргэн:
Итгэлээ миний хүү юм умш судла танилц, сэтгүүлч байж жаахан судалгаатай юм бич хөө.
2020-12-17
Zvgeer bolj bnlee:
Zvgeer goy vilchilgee bnlee setgeld amar
2020-12-17