Улстөрчдийн нэр хүндэд халдвал хорих хүртэл ялаар шийтгэх Х.Нямбаатарын ТӨСӨЛ
2020-12-14
Гэрэл зургийг MPA.mn

Би үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, миний эрх, эрх чөлөөтэй хүн гэж цээжээ дэлдэж явсан үе саяхан. Ардчилсан нийгэмд шилжсэн эхний жилүүдэд хүний эрх, эрх чөлөөгөөр иргэн бүр амьсгалж байлаа. Харин өнөөдөр иргэн хүн үзэл бодлоо илэрхийлснээр  эрүүгийн хуулиар шийтгүүлж яллуулж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн хугацаанд 2018 оны жилийн эцсийн байдлаар цагдаагийн байгууллагад бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэх зүйл ангитай холбогдуулж 370 орчим гомдол мэдээлэл ирсний 182 нь зөвхөн сэтгүүлчдэд хамаарч байгаа юм. Ингэхдээ улс төрийн өндөр албан тушаалтнуудаас өгсөн гомдол 30 хувийг эзэлсэн статистик байдаг.

 

“Гүтгэх”, “Худал мэдээлэл тараах” гэсэн  энэ үг хүний эрхтэй холбоотойгоор иргэн бүрт хамааралтай. Гэвч хуулийн зохицуулалтад орсон энэ зүйл заалтыг иргэн бус  улстөрчид  эрх ашгийн хамгаалалтаа хийсээр ирлээ. Энэ оны эхэнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, дээрх заалтад зохицуулалт хийсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 13.14-т "худал мэдээлэл тараах" гэмт хэргийг "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заасан.

 

Жил хүрэхгүй хугацаанд дахин өөрчлөгдөх ЗААЛТ

 

Өмнөх парламентаар баталсан энэ хуулийн зохицуулалтаар улстөрчдийн нэхэмжлэлтэйгээр нэлээдгүй сэтгүүлчид торгуулийн шийтгэл хүлээсэн байдаг. Оны эцсийн тоо баримтаар холбогдох нэхэмжлэл иргэнээс гэхээсээ улстөрчдөөс давуу гарсан байх биз. Харин өнөөдөр жил хүрэхгүйн хугацаанд энэ заалтад дахин өөрчлөлт оруулахаар Засгийн газар хуулийн төслөө боловсруулаад байна. Үүнд:

 

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх:

 

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах

зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

2.Энэ гэмт хэргийг:

2.1.захиалгаар;

2.2.хүүхдийн эрхийг зөрчиж;

 2.3.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж;

 2.4.гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож;

 2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.” гэж төсөлд тусгажээ.

 

Энэ төслөөр “худал мэдээлэл тараах гэмт хэргийн заалт 2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн” гэж улстөрчид өөрсдөдөө хамараал бүхий заалтаа илтэд нарийвчлан, иргэн хүнд ойлгогдохоор цагаан дээр хараар тодоор шинээр тусгажээ.

 

Энэ  төрлийн гэмт хэргийн ял, хариуцлагыг чангатгаж, өмнө 450-2700 нэгжтэй тэнцэх /450.000-2.700.000 төгрөг/ мөнгөн торгууль оногдуулдаг байсныг 5400 нэгжтэй тэнцэх /5.400.000 төгрөг/ хэмжээний торгууль оногдуулах болон нэг жил хүртэл хорих ялаар шийтгүүлэхээр байна. Цаашлаад  Энэ гэмт хэргийг "зохион байгуулалттай бүлэглэл" үйлдсэн бол /3 болон түүнээс дээш хүн оролцсон/ 27 сая хүртэл төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээд оролцсон бол 80 сая хүртэл төгрөгийн торгууль оногдуулахаар хуульчилсан байна.

 

Иргэн, сэтгүүлчдийн амыг үдэх гэсэн башир аргатай бид ЭВЛЭРЭХГҮЙ

 

Ийнхүү иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ энэ хуулийн заалтаар боомилуулж, амаа үдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа хуулийн төслийг эсэргүүцэж, МСНЭ-ээс гаргасан мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлээд байгаа билээ.

 

Ерөнхий сайд үгээ үйлдлээрээ бататгаж чадах уу

 

 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хуулийн төсөлтэй холбоотой сэтгүүлчийн асуултад :

-Сэтгүүлчдийг торгох шийтгэхээсээ илүүтэй олон улсын жишигт нийцсэн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Сэтгүүлчдийн Ёсзүйн хороогоор сэтгүүлчид асуудлаа ярьдаг байх нь зүйтэй. Сэтгүүлч хүний эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж ажиллана. Хэвлэл мэдээллийн салбар дөрөв дэх засаглал. Хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

 

Ерөнхий сайдын энэ үгээ үйлдлээрээ бататгах нь эсэхийг олон нийт харах үлдлээ. Учир нь хуулийн төсөл УИХ-аар хэрхэн батлагдахаас хамаарна.  

Басхүү үгээ, үзэл бодлоо илэрхийлэх хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй харшилдсан улстөрч Х.Нямбаатарын ахалсан хоёр  дахь хуулийн төслийг буцаах уу, дэмжих үү гэдгээс Монголын ардчиллын өнгийг тодорхойлох юм.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Z:
Chinii araas tsagdaa yavuulsnii daraa l chi oolhono doo chi
2020-12-18
Arai ch dee.:
Alban tushaalaa ashuglaj giriin irgeniig daramtalj suudag yamar duurtsen tolgoi ve. Ene odoo Hoid Solongos ruu yavbal taarna. Balaibaataraa, chi boli odoo. Ichij amidar! Erh cholootei orond amidarch bgaa bizdee bid nar chini
2020-12-18
Зочин:
Наябалай Даварцан чяцаг
2020-12-17
EEE:
Undsen huulind bas chinii erh busdiin erheer hyzgaarlagdna gj zaasan bdag ugee helj bn gd busdiin ner hund itgel unemshil shashin shutlegt haldaj bolohgui. Ugee heleh gj bgaa unen medeelliig notloh barimttai l yarih heregtei.
2020-12-17
zzz:
Unen zov ym bichsen bn
2020-12-17
za bolij vz..
2020-12-15
r:
tgd engiin irgediin ner hvnded haldval zgr vv..uursduduu huuli gargasan b adaa
2020-12-15
admin:
zub shuu dee hudal medeelel taraaval gej bgaa
2020-12-15
Z:
Chinii araas tsagdaa yavuulsnii daraa l chi oolhono doo chi
Хүмүүс:
Юууууу энэ чацгатай хүүхэд сайд болциймуу shit. Бас хууль санаачилна гэнэ хуцдаг нусгай вээээ яаасан. Зайлуулаач хүүрийнсүгээээээ наад хүүрээээээ.
2020-12-15
Baga bagar bazaad, Putin shig dglem togtohiig sanaarhaj bn da Hurelsuh. Ene mangar btsaan ch yahv ga hul
2020-12-15
Ч:
Хамгийн агуу тэнэглэлийг ухаантай дүр эсгэсэн мунхаг улстөрчид хийсэн байдаг. У.Черчилль
2020-12-15
Ta nar:
Ta nariin songolt shuu dee
2020-12-15
Иргэн:
Нямбаатараа чиний боловсруулсан хуулийг шүүмжилсэний төлөө жүжигчин Навчаад эрүүн хэрэг үүсгээд л.... юу болж байгаан бэ. Ардчилсан нийгэмд энэ байтугай шүүмжлэл гарна.
2020-12-15
Зочин:
Энэ одоо ард түмний эсрэг ажиллаж бараг заналхтылээд байна уу хорино гээд шүүмжлэл сонсохгүй гэж юу байдагийн энэ ер нь хуулийн мэргэжилтэй юмуу
2020-12-14
Иргэн:
Улстөрчид ямар Барууны хаад ноёд юм уу? Улстөрчид ямар нээлт хийдэг шинжлэх ухааны эрдэмтэд юм уу? Томрох өвчтэй болоод байгаа юм бол Шархадны эмнэлэгтээ очиж үзүүлцгээ!
2020-12-14
Иргэн:
Түрүйний бөөс толгойд гарах гэж энэ дээ.
2020-12-14
Зочин:
Энэ нөхөр иргэдийн хөл гарт нь цахим дөнгө зүүх юм байгаан гээд зурагтаар авсаархан маягийн дөнгө үзүүлээд байсан, одоо үгээ хэлсэн хүнийг хорих гээд байна уу, үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөг боомилох санаатай юу?
2020-12-14
EEE:
Undsen huulind bas chinii erh busdiin erheer hyzgaarlagdna gj zaasan bdag ugee helj bn gd busdiin ner hund itgel unemshil shashin shutlegt haldaj bolohgui. Ugee heleh gj bgaa unen medeelliig notloh barimttai l yarih heregtei.
Z:
Mahan tolgoinuud, dictator bolohiig husegchid l ingej setguulchdiig daramtaldag um. Setguulchdiin amiig barih ni hamgiin auiltai. Uls torchdiig buruu ch baisan zov ch baisan setguulchdiin ajil shuu dee. Ene durak bur hiih yamaa olj yadaj dee. Idej uuh geheer ni setguulch nar medchih geed ailgan surduulj baigaa um bna gej oilgoloo.
2020-12-14
Z:
Hahaha teneg Duran ve? Hoid Solingosiin Kim, Putin, Uga Chaves-n araas ogloo doo.
2020-12-14
зөв зүйтэй заалт болжээ бүр чанга болгох хэрэгтэй
2020-12-14
Зочин:
Юун түрүүнд Улсын их хурлын гишүүн, төр засаг гэдэг ойлголт ард иргэдээс ангид биш гэдгийг хэлмээр байна. Учир юу гэхээр эдгээр хүмүүсийг бид өөрсдийн төлөөл болгож бидний өмнөөс энэ нийгмийн бодлогыг боловсруулж бодлого барих эрхийг эдгээр хүмүүст түр хугацаагаар сонгож өгдөг. Харин УИХ-н гишүүн болчихоод ард иргэд, төр засаг гэж тусдаа юм шиг юм ярьж байгаа хүнийг ойлгодоггүй. Харин ч бүүр хэлмээр санагддаг чи миний болон бусдын саналаар бидний өмнөөс бидэнд хэрэгтэй бидэнд ач тустай бодлогыг боловсруулж эргээд бидэнд хийсэн ажилаа тайлагнаж мэдээлэлж бидний сайхны төлөө бид нарт үйлчилж байх ёстой системийн 1 зүйл юм шүү. Бодлогоо боловсруулж төрийн байгууллагуудаараа дамжуулж тухайн бодлогыг хэрэгжүүлэх тухайн бодлого чинь биелэж байгааг шалгах эргээд бид нарт тайлагнах үүрэг бүхий иргэн юм шүү. Харин манай сэтгүүлчид ёс зүйгүй элдэв мэдээ мэдээллийг бусад түгээх дээ судалгаагаа маш муу хийдэг мэдээж юм болгонд сайн муу байгаа би бүх сэтгүүлчидийг хэлж байгаа юм биш шүү. Хүний үгээр алж ч болдог аварч ч бас болдог тийм учираас судалгаагаа сайн хийж байгаад тухайн хүнээсээ асуултаа асууж хариулж буй хариултыг нь сонсоод ядаж тодорхой ойлголт авах хэмжээний байх хэрэгтэй. Мөн эргээд тэр мэдээллийг бусдад мэдээллэх дээ элдэв хачиргүй мөн худал хэтрүүлэггүй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Би хувьдаа манай сэтгүүлчид ёс зүйн хувьд асар доголдолтой асуудалтай хүмүүс байдаг гэж хардаг. Үнэнийг нийтэлж байх нь та бүхний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг ард иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх нь та бүхний хариуцлага бусдын хэлсэн үгийг элдвэр засваргүй байгаагаар нь хүргэх нь бодит байдал харин сэтгүүлчид өөрсдөө сайн ойлгоогүй байж элвэр хачир нэмж утга санааг нь алдагдуулах тал байдаг. Гэхдээ би бүх сэтгүүлчидийг муу гэж байгаан бишээ мэдээж мундаг боловсролтой мэдлэгтэй сэтгүүлчид байдаг. Гэвч хаана ч ямар ч салбарт салбарын нэр хүндийг унагадаг арчаагүй амьтад байсаар л.
2020-12-14
zzz:
Unen zov ym bichsen bn
za bolij vz..
зочин:
Улс төрчид гэж тусгай эрх эдлэж болохгүй байлгүй дээ. Авлига авсан асуудлаа нуух гэж ийм илүү эрх эдлэж болохгүй. Энэ заалтын цаана авлига чинь цэцэглэх юм биш үү?
2020-12-14
Энэ новшийг зайлуулаач ээ хүрэл сүгээ
2020-12-14
Улстөрчид гэж хэн юм бэ ??:
Муусайн авилагчид. Сэтгүүлчид ч буруутай. Зарим талаар албан ёсны мангуу байдгаа болих хэрэгтэй
2020-12-14
???!!!!!!:
Сэтгүүлч л гэхээр хэнийг ч хамаагүй гүтгэж, баталгаагүй ташаа мэдээллийг үнэн болгож тараачихаад ямар ч шийтгэлгүй байж болох уу? Тэр жил нэг сэтгүүлч Дархны нэг бүсгүйг "Дох"-той гэсэн худал мэдээ цацаж хөөрхий бүсгүйг ямар аймшгийн байдалд оруулсныг олон түмэн мартсан юм болов уу? Сэтгүүлч тусмаа шударга, үнэнч байх ёстой...
2020-12-14