Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал хүндэрч, COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 3,2 саяыг давж, 233 мянга гаруй хүн амиа алджээ.
Хэдийгээр халдварын тохиолдол болон түүнээс үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаа ч хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байна.
Тухайлбал, Мексикийн Мехико хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал болсон бөгөөд Бэтмен, ахмад Америк, болон бусад супер баатруудын хувцас өмссөн хүмүүс жагсаалыг тэргүүлэн, хөл хорионы үеэр орлогогүй болсон тэднийг засгаас дэмжихийг шаарджээ.
АНУ-д ч хөл хориог эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна. Мичиганы нийслэл Лансинг хотод зэвсэглэсэн хүмүүс мужийн захиргаа руу дайрсан бөгөөд улмаар мужийн захирагч Гретхен Уитмер цагдаагаар хамгаалуулан ажлын байрнаасаа зугатахаас аргагүй болсон гэнэ. Энэ мужийнхан хөл хориог дарангуйлал хэмээн үзэж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |