Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2019.10.14) Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2019 оны 09 дүгээр сарын мэдээллийг танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний 09 сард 7.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин зарлага болон цэвэр зээлийн хэмжээ 7.3 их наяд төгрөг болжээ.
Татварын нийт орлого 2019 оны эхний 09 сард 7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд, орлогын албан татвар 371.7 тэрбум төгрөгөөр, НД-ын орлого 273.4 тэрбум төгрөгөөр, НӨАТ 231.9 тэрбум төгрөгөөр, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 135.9 тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын 104.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Б.Энэрэл
Уншиж байна |