Яармагийн шинэ гүүрийг ашиглалтад оруулж, хуучин гүүрийг засварлах ажил дуусч, замын байгууламжийн хөдөлгөөнийг өнөөдөр /2018.11.02/ албан ёсоор нээлээ. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй юм. Мөн гүүрээр өдөрт 20-30 мянган машин зорчиж, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай бөгөөд гүүр нь ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Уншиж байна |