Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
“Галын аюулаас хамгаалах нийтлэг асуудал: Галын ангилал” стандартыг шинэчлэн батлууллаа
2018-01-11

 

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ “Галын аюулаас хамгаалах нийтлэг асуудал. Галын ангилал”  стандартыг  шинэчлэн боловсрууллаа.

 

 Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 48 дугаар тогтоолоор шинэчлэн  баталсан байна.

 

Тус стандарт нь анх 2005 онд MNS 4284-2005 дугаартай батлагдан галыг 4 ангилж байсан бол  шинэчлэгдэн батлагдсан стандартаар 2 ангилал нэмэгдэн MNS 4284-2018 дугаартайгаар батлагджээ.

 

 Стандарт шинэчлэгдэн батлагдсан нь  гал түймрийн ангилалаас хамаарч унтраах арга зүйг сонгох, импортолж буй гал унтраагуурт тавигдах шаардлага нэмэгдэх зэрэг ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин