Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар өнгөрсөн есдүгээр сард салах өргөдлөө Лос Анжелесийн шүүхэд өгсөн билээ.
Хосын салсан шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч Брэдийг гэр бүлээ хуурсан хэмээн ойрын эх сурвалжууд өгүүлж байна.
Жоли зургаан хүүхдээ асран хамгаалах хүсэлтэй байгаа билээ. Тэгвэл Брэд хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө эхнэрээ шүүхэд өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шүүх хурал ирэх сарын 2-нд болно.
Хосын том хүү Маддокс өнгөрсөн сард аавтайгаа хамт амьдрах шийдвэрийг гаргасан билээ. Гэхдээ уг шийдвэрийг Жоли хүлээн авахаас татгалзсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |