Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-аас уучлалт гуйсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Турк, Сирийн хил дээр амиа алдсан Оросын “Су 24” сөнөөгч онгоцны нисгэгчээс Эрдоган уучлалт хүсч, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлжээ. Уг үйл явдлын дараа Эрдоган, Путин руу мессеж илгээж, “Оросын ард түмнээс уучлалт гуйсан” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Агаарын хилийг нь зөрчсөн хэмээн “Су 24” онгоц руу Туркийн сөнөөгчид пуужин харвасны улмаас нэг нисгэгч амиа алдаж, нэг нисгэгч нь хэт даврагчдын барьцаанд байсны эцэст суллагдсан билээ. Уг үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн эсрэг худалдаа, эдийн засаг болон аялал жуулчлалын салбарт хориг тавьж, Орост амьдарч буй туркуудад шахалт үзүүлэх болсон юм.
Путин, Туркийн эрх баригчид албан ёсоор уучлалт гуйх хүртэл уг хоригоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |