Узбекстаны нийслэл Ташкент хотод болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож байна. Манай баг тамирчид нийт 11 медаль хүртээд байна. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 30 орны 137 эрэгтэй, 98 эмэгтэй нийт 235 жүдоч хүч үзэн өрсөлдөж байгаа юм.
“Ташкент-2016” тэмцээнээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр(-100 кг), ОУХМ Н.Дагвасүрэн (81 кг), Д.Алтансүх (66 кг), Д.Сумьяа (57 кг) нар алтан медаль хүртлээ. 48 кг-ийн жинд хүч үзсэн М.Уранцэцэг мөнгө медаль хүртсэн бол Ц.Цогтбаатар(60 кг), Д.Төмөрхүлэг(66 кг), О.Жавзмаа (+78 кг), П.Лхамдэгд (-78 кг), Ц.Цэрэннадмид (63 кг), М.Бундмаа (52 кг) хүрэл медаль хүртсэн байна.
Уншиж байна |