Йемений Ерөнхийлөгч гэртээ харина
2015-05-15

Йемений шийт шашны “Хоути” бүлэглэл нийслэл Сана хотноо дараалласан халдлага үйлдэж, улмаар нийслэл хотноо хяналтаа тогтоохоор тэмцэж эхэлсний улмаас тус улсын Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади эх орноо өнгөрсөн гуравдугаар сарын эхээр орхин гарч, Саудын Араб улсад амьдарч байгаа юм. Тэрбээр эрх мэдлээ эргүүлэн авахын тулд Саудын Араб улсаас тусламж хүсч, улмаар Йеменд цэргийн ажиллагаа явуулахыг хүссэн билээ. Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу Саудын Араб тэргүүтэй хөрш холбоотнууд Йеменд 30 хоног цохилж, Хоути бүлэглэлийн олон хуаранг устгасан билээ. Харамсалтай нь 700 гаруй хүн агаарын дайралтын үеэр амиа алдаж, олон сая иргэн улсаасаа дүрвэн гарсан юм.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хүсэлтийн дагуу холбоотон орнууд Йемен дэх дайралтаа зогсоож, өчигдрөөс тус улсад “Чимээгүй өдөр” тохиож байгаа билээ. Тэгвэл Хади энэ сарын 20-нд Йеменд ирж, улсаа эргүүлэн удирдахаар болсон хэмээн “www.aljazeera.com” мэдээллээ.  Тэрбээр энэ тухайгаа Саудын Арабын удирдлагуудтай уулзах үеэрээ мэдэгджээ. Гэхдээ “Хоути” бүлэглэлээс Хадиг Йеменд ирсэн тохиолдолд “олон гэмгүй иргэн амиа алдах болно” гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
oodgui iim urvagchig shud budah heregtei
2015-05-15
1958.mn0:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!..............
2015-05-15
1958.mn..:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!............
2015-05-15