Парист үйл ажиллагаагаа явуулдаг “Charlie Hebdo” сонины оффис руу зэвсэглэсэн хоёр этгээд нэвтэрч халдлага үйлдсэн юм. Халдлагын үеэр тус сонины 10 ажилтан болон хамгаалалтад гарч байсан хоёр цагдаа амиа алджээ. Гэмт этгээдүүдийн нэр, насыг нийтэд зарлаад буй ч хараахан барьж чадаагүй байна. Тэднийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид байх магадлалтай гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Фото: (AFP/Getty Images)
Халдлага болж байна гэх дуудлагын дагуу ирсэн Францын тусгай хүчин.
Фото: (AFP/Getty Images)
Францын хэвлэлүүд сонины байранд халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийн зургийг нийтэд зарласан юм. Сонины байранд 34 настай Коуачи, 32 настай Черип Коуачи нар халдлага үйлджээ. Тэднийг ах дүүс гэдгийг цагдаагийн газраас мэдээлжээ.
Фото: (AFP/Getty Images)
Сонины оффисыг хамгаалтад авсан цагдаа, хүчнийхэн.
Фото: (AFP/Getty Images)
Тусгай багийнхан сонины байрыг битүүмжилж, мөрдлөгө явуулж эхэлжээ.
Фото: (AFP/Getty Images)
Халдлага болж байна гэх мэдээллийн дараа Францын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Charlie Hebdo” сонины байр руу анхаарлаа хандуулав. “Sky news”телевизийн мэдээллийн хөтөлбөр.
Фото: (AFP/Getty Images)
Гэмт этгээдүүд “Charlie Hebdo” байранд халдлага үйлдлээ.
Фото: (AFP/Getty Images)
Хяналтын камер. Хэргийн газраас зугтааж буй гэмт этгээдүүд “AK 47”буугаар зэвсэглэсэн байжээ.
Фото: (AFP/Getty Images)
Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаах үедээ хажуугаар нь явж байсан 40 орчим насны эрэгтэйг гэмтээсэн байна.
Фото: (AFP/Getty Images)
Гэмт этгээдүүд 12 хүний аминд хүрснээс гадна 9 хүнийг гэмтээсэн байна. Тэдний ардаас хөөж буй тусгай хүчнийхэн.
Фото: (AFP/Getty Images)
Цагдаагийн газраас мэдээлснээр гэмт этгээдүүд хэргийн газраас холгүй байршуулсан хар өнгийн машинд сууж зугтаасан гэв.
Фото: (AFP/Getty Images)
Энэхүү халдлагын дараа Францын томоохон хотуудад гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан сэтгүүлчдийг дурсав. Тэдний гарт 10 сэтгүүлч алтан амиа алдсан юм.
Фото: (AFP/Getty Images)
Иргэд Засгийн газраа муу ажиллаж байна хэмээн буруутгав.
Фото: (AFP/Getty Images)
Халдлага дахин гарч болзошгүйг иргэдэд сануулсан ч тэд алан хядагчдыг эсэргүүцэв.
Фото: (AFP/Getty Images)
“I am Charlie” хөдөлгөөн хүрээгээ тэлэв.
Фото: (AFP/Getty Images)
Иргэд “Charlie Hebdo” сонины байрны өмнө лаа өргөж, амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэв.
Фото: (AFP/Getty Images)
Францчууд “Бид айхгүй байна”.
Фото: (AFP/Getty Images)
Парист онц байдал зарлав.
Фото: (AFP/Getty Images)
Халдлагын золиос болсон иргэдэд тусламж үзүүлэв.
Фото: (AFP/Getty Images)
Амиа алдсан “Charlie Hebdo” сонины сэтгүүлчид.
Б.Дэлгэрцэцэг