С.Мөнхбат: Гоё машин унаад гоё гэрт амьдардаг хэрнээ гудамж нь аюултай, байгаль нь сүйрчихсэн байна
Бид нар жижгэрээд өөрийнхөө гэрийг өөрийнхөө орчныг гоё болгох гээд байдаг. Гудамжаа гоё болгоё гэж байгаа ямар ч хүн байхгүй. Орчноо, байгаль дэлхийгээ гоё болгоё, хамгаалъя гэж хүн боддоггүй юм билээ. Гоё машин унаад, гоё гэрт амьдраад гудамж нь аюултай, байгаль нь сүйрчихсэн тийм дотор л амьдраад байгаа юм. Тиймээс хүн болгоныг соён гэгээрүүлэх, сэтгэлгээг нь өөрчлөх нь чухал. Зөвхөн би болж байвал болоо доо гэсэн хандлагаар юм бүхэнтэй харьцаад байна. Манай иргэд өөрийнхөө гэр шигээ хүрээлэн буй орчноо хайрладаг байж чадвал бид үр хүүхэддээ хамгийн том зүйлийг үлдээж чадаж байгаа юм шүү гэж хэлье. Үлдэх үр хүүхдийнхээ төлөө байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байя.