Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас чөлөөт болон сонгомлын төрөлд эрэгтэй, эмэгтэй 26 тамирчин зодоглож байгаа.
Тэмцээний эхний өдөр таван тамирчин дэвжээнд гарснаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үзээд мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн наадмын аварга тэрбээр Ираны алдарт бөх, дэлхийн иж бүрэн медальт Рахман Амоузад Халитай барилдаж 2:1-ээр ялагдаж Ази тивийн хошой мөнгөн медальтан болов.
Уншиж байна |