Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга дууссан. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Данийн Матиас Мадсен, Швейцарын Даниэл Эйх нарыг ялсан Б.Гончигсүрэн Оросын Арман Адамианд ялагдаж дагахаар болсон. Улмаар дагахад Нидерландын Майкл Коррел, Бразилын Леонардо Гончалвеш нарыг ялж хүрэл медаль хүртжээ.
Дашрамд дуулгахад, Антальягийн их дуулгаас Монгол Улс хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, Монголын шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр эмэгтэйчүүдийн -48 кг жинд Гватемалын Жакелин Солис, Нидерландын Амбер Гершес, Туркийн Мерв Азак нарыг ялж хагас шигшээд шалгарсан, Туркийн Сила Ерсинд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар хүрэл медалийн барилдаанд Бразилын Наташа Феррейраг ялж, медалийн тавцан дээр зогсчээ.
Уншиж байна |