Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 7 сарын дараа өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр Монголын боксын холбоо /МБХ/-ны Ерөнхийлөгч В.Ганзоригт хандан олимпын эрхийн сорилд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар МБХ-ноос тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл Э.Цэндбаатар Олимпын сорил тэмцээндээ оролцохоор ийнхүү ирж байгаа ажээ.
Тэрбээр "Эх орондоо ирээд хоёр охинтойгоо уулзаад сайхан байна. Би энд зугаалах гэж ирээгүй. 8-нд сорил тэмцээндээ орчихоод буцна. Дараагийн тэмцээн хүлээж байгаа. Тамирчин хүний хувьд олимп гэдэг бол маш чухал тэмцээн. Миний хувьд хоёр удаа олимпод оролцож байсан.
МБХ-нд хүсэлтээ илэрхийлж, миний хүсэлтийг шийдвэрлэж өгсөнд нь маш их баярлаж байна. Тавдугаар сард болох олимпын эрхийн тэмцээнд оролцож, дутуугаа гүйцээмээр байна. Надад олимпын медаль дутуу байгаа учир зорилго болгон хичээж байна. Мэргэжлийн бокст 15 удаа тоглоогүй учир сонирхогчийн бокст тоглож болно. Олимпын сорил тэмцээнд 63.5 кг жинд оролцоод буцах төлөвлөгөөтэй байгаа. Жингийн асуудал байхгүй. Миний жинд ямар ч асуудал байхгүй. Бэлтгэлээ сайн хийж байгаа. Анх бэлтгэлийн ачааллаа даахгүй байсан одоо бол хэвийн болсон" гэлээ.
Уншиж байна |