"FIBA 3x3": Монгол Улс анх удаа хос хүрэл медаль хүртэв
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт эхэлсэн. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багууд амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хос хүрэл медаль хүртээд байна. Баг тамирчид медаль авна гэсэн зорилготой явсан бөгөөд ийнхүү зорилгоо биелүүлжээ.