Бишкик улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын баг тамирчид ганзага дүүрэн иржээ. Тодруулбал, 20 тамирчин оролцож 10 медаль авсан байна.
Чөлөөт бөхийн холбооны Нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр "Манай тамирчид 10 медальтайгаар энэ тэмцээнийг амжилттай өндөрлүүллээ. Залуу өсөж яваа тамирчид маш сайн оролцлоо. Энэ тэмцээний дараа олимпын эрх авах тэмцээн хүлээж байгаа. Өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Залуу тамирчдад том боломж гарах байх. 92 кг-ын жинд Батзул маань мөнгөн мепдаль авлаа, олон жил барилдаж байгаа. Өнөөдөр сонгомол бөхийн төрөлд бөхчүүд маань барилдана. Энэ тэмцээнд явахад тусалж дэмжсэн хамт олон удирдлагууд бэлтгэл хангагч нартаа баярласнаа илэрхийлье" гэлээ.
Уншиж байна |