3х3 сагсан бөмбөгийн тамирчид Олимпын эрхийн тэмцээндээ оролцохоор явлаа
2024-04-11

3х3-ын сагсан бөмбөгийн Олимпын эрх олгох тэмцээн маргаашнаас буюу энэ сарын 12-14-ний хооронд Хонконгод эхэлнэ. Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд тоглоно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман орны баг өрсөлдөх тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцохоор явжээ. 

 

 

Өнгөрсөн долоо хоногт болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ариунболдын Ананд тэргүүтэй эрэгтэй баг Латви, Египет, Шинэ Зеландын хамт "В" хэсэгт багтсан бол эмэгтэй баг Нидерланд, Азербайжан, Чилийн шигшээ багуудтай нэг хэсэгт тоглоно. 3х3 багийн тамирчдад 500 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэв Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд Монголын 12 тамирчин цэц сорино. 3х3 эмэгтэй, эрэгтэй шигшээ багууд Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ. 

 

Эмэгтэй багийн Азийн АШТ-д оролцсон бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй. Харин Азийн АШТ-д оролцсон эрэгтэй багаас зөвхөн багийн ахлагч А.Ананд Хонконгийг зорьжээ. Түүнтэй хамт Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Чулуунбаатарын Ихбаяр нар тоглохоор болов.

Shuud.mn
Сонин хачин