Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болов. Барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэжээ.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Л.Отгонбаатар нар шалгарлаа. Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Э.Ууганбаяр, аймгийн хурц арслан М.Еркебулан нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан бөгөөд мөн үзэгчдийн дундаас гурван азтан тодруулж, нэг сая төгрөг, 500.000 төгрөг, сүлжмэл суран багцыг барилдаан зохион байгуулагчдын зүгээс гардуулсан юм.
Уншиж байна |