Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Асашёорюү Д.Дагвадорж цахим хуудастаа хорт хавдраар өвчилсөн тухайгаа бичсэн байсан. Тэгвэл Япон улсад эмчилгээ хийлгэж байгаа тэрбээр өнөөдөр эхний хагалгаандаа орохоор болжээ. Монголын ард түмэн түүнд эрүүл энхийг хүссэн байна.
Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн үед олон нийтийн өмнө ил тод байр сууриа илэрхийлдэг болсон. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө цахим хуудсандаа "...Амжилттай даваад гарна гэж найдаж байна. Хавдар. Ямар нь гэдгээс..." гэж бичсэн байсан. Мөн түүнийг энэ жилийн сонгуульд Хангай бүс буюу 1 дүгээр тойргоос АН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гараад байгаа. Өөрөө бол энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.
Мөн түүнчлэн олон жил нэр холбогдож, шүүмжлүүлж байгаа Циркээ ч удахгүй нээнэ, барилгын ажил гүйцэтгэл сайн хийгдэж байгаараа талаараа мэдээлсэн байсан.