Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай харцага Л.Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, Улсын начин Б.Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, Улсын гарди Ц.Бямба-Отгон үзүүрлэв.
Улсын начин Б.Түвшинтөгсийн Бөхийн өргөөний барилдааны анхны түрүү нь юм. Тэрбээр энэ удаад түрүүлж, 5 сая төгрөг гардан авсан. Харин үзүүрлэсэн Улсын гарьд Ц.Бямба-Отгон 3 сая төгрөг гардан авч, их шөвөгт үлдсэн Улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн өсөх начин Д.Төрбаяр нар тус тус 2 сая төгрөг гардан авсан юм.
Уншиж байна |