Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
01-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -6...-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -12...-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -11...-13 градус хүйтэн байна.
Уншиж байна |