АТГ-аас 5 объектод нэгжлэг хийжээ
2024-01-15

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 61 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 

 

Түүнчлэн эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 809 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 1, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Г” Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө хууль бусаар эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • Өвөрхангай аймгийн Тарагт сумын удирдах албан тушаалтан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Shuud.mn
Сонин хачин
William Stoughton:
Hello world! Permit me to discuss how, Cyber Genie Hack Pro team assisted me in getting my forgotten crypto wallet access back. Losing access to my wallet was traumatizing and heartbreaking to my household because it was a joint wallet where I and my partner decided to save for the future instead of using all these ridiculous financial banks in the USA controlled by the Matrix. Our precious crypto savings were on the verge of vanishing before our very before. If there is one thing I am forever grateful for in 2024 is my encounter with Cyber Genie's team. These guys didn't even let me explain my task fully, how they delved into getting solutions for me to access my crypto wallet back still wows me and my partner. There's no better way to start the new year than with the best tech team ensuring my family's data are safe on the internet. If you have any important query related to crypto funds recovery, don't hesitate to find them on: WEB: (https ://) cy bergeniehackpro (.) xyz/ W/A: +'1'2'5'2'5'1'2'0'3'9'1' TELLEGRAM: "cyb ergeniehackpro"
2024-01-16