Шинэ төлөвлөгөө: 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарна
2024-01-15

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм.

 

 

Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой юм.

 

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.

 

Энд дарж шинэ маршрутын төлөвлөлтийг хараарай

Shuud.mn
Сонин хачин
АРД:
ямар суут ухаантан нь энэхүү маршруутыг зохиосон бол доо, автобусанд сууж үзээгүй хүн гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Өглөө эрт өдөр бүр өвөл зунгүй автобусанд суух гэж хүлээж зогсон, удаж удаж нэг ирэхлээр зарим үед хүнээ авахгүй бүлтан, суулаа гэхэд зорчигчдын аюулгүй байдлыг хангаж явна гэж байхгүй. Худлаа гэвэл одоо гараад нэг сурвалжиолдаа, үнэнийг хэллээ гээд өшүүрхэх хэрэггүй шүү, харин одоо ийм маршруутаар дамжин суух гэж цаг алдаж хүлээж зогсох, дараагын автобус ирэхлээр бөөндөө чихэж орох юм байна даа, нийслэлийн даргаа өглөө босоод өөрөө нэг автобусаар яваад үздэээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2024-01-16
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2024-01-15
Нансал:
Маршрут зохиож байгаа нөхдүүд ингэхэд БАЯНМОНГОЛЫН ар НАРНЫ ЗАМ -ын дагуух иргэдийг таг мартсан болой нэг ёсондоо жинхнээсээ хаягдсан УЛНЫХАН болж
2024-01-15