Бусдын фэйсбүүк хаягийг нь ашиглан залилан хийсэн бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-01-10

Бусдын фэйсбүүкт хууль бусаар халдаж, улмаар уг фэйсбүүк хаягийг нь ашиглан залилан мэхлэх замаар мөнгө шилжүүлэн авсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна. 

 

 

Тодруулбал, хувь иргэний фэйсбүүк хаягаар хууль бусаар нэвтэрч бусдыг залилсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т зааснаар "Залилах гэмт хэрэг" гэж үзэхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1-д заасанчлан "Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-т тооцогдож, давхар зүйлчлэн шалгагддаг байна. 

 

Иймээс иргэдийг кибер халдлагад өртөхөөс сэргийлж, цахим орчин дахь аюулгүй байдлаа хамгаалан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин