Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.
2023 оны 12 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбааатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байна.
2023 оны 12 дугаа р сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.59 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ