Онон голын мөс цөмөрч, ачааны машин суужээ

Онон голын мөс цөмөрч, ачааны машин суужээ

 

Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн нутаг Онон голын мөс цөмөрч, ачааны машин суужээ. Энэ тухай дуудлага өчигдөр 21:40 цагт ирсэн байна. 

 

Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан гурван зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ны "Портер" загварын ачааны автомашин мөс цөмөрч, усанд суусан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очсон ч машиныг татан гаргах боломжгүй байжээ. Тиймээс зорчигчдыг Баян-Адрага сумын төвд хүргэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ