Америкийн мэс засалчид дэлхийд анх удаа хүний нүд шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийжээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ажил дээрээ байхдаа золгүй тохиолдлын улмаас ноцтой гэмтэл авсан, Арканзас мужийн Аарон Жеймсд донорын нүд шилжүүлэн суулгасан байна. Өдгөө 46 настай Жеймс шилжүүлэн суулгуулсан нүдээрээ харж чаддаг болох эсэх нь тодорхойгүй, гэхдээ нүдтэй болсноор ярих, хатуу хүнс хэрэглэх боломжтой болсны дээр гоо сайхны үүднээс эерэг үр дүнтэй гэж мэс засалчид мэдэгджээ.
Жеймс 2021 онд цахилгаан дамжуулалтын өндөр хүчдлийн шугамын цахилгаанчнаар ажиллаж байхдаа цахилгаан гүйдэлд цохиулж, амьд гарсан ч нэг нүд, биеийн ихэнх хэсэг болон, зүүн гаргүй болжээ.
Түүнд нүд шилжүүлэх мэс заслыг Нью-Йорк хотноо хийсэн бөгөөд 140 гаруй мэс засалчид 21 цагийн турш ажиллан, эрхтнийг тархитай холбосон байна. Өмнө нь ийм мэс засал огт хийгдэж байгаагүй тул харааны мэдрэл ажиллаж эхлэх эсэх нь тодорхойгүй гэнэ. Нүд шилжүүлснээс гадна нүүрний хэсгийг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийжээ.
Г.Бямбасүрэн