1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилан үйлдсэн байж болзошгүй 100 гаруй холбогдогчийг шалгах ажиллагаа явагдаж байна. Түүнд ашиглаж байсан эд хэрэгслийг хураан авчээ.
Энэ талаар ЦЕГ-аас "Бооцоот тааврын 1xBet нэртэй цахим хаяг Монгол Улсад үйл ажиллагаа явуулсантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг цахим хаяг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. 1xBet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бооцоот тааврын сайтад иргэдийн хийж байгаа бооцоог таталт хийдэг агент гэх нэршилтэй 100 гаруй иргэнийг эхний байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэд бооцоот тоглоом тоглосон иргэд данс руу мөнгө хийдэг. Тус мөнгөнөөс нь тодорхой хувь авч, хууль бусаар орлого олж байгаа явдал илэрсэн. Энэ нь мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Мөн 1xBet нэртэй цахим хаягтай холбоотой сурталчилгааны ажил их явдаг. Үүнийг Зар сурталчилгааны хуулиар хориглодог. Тиймээс энэ асуудал дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэд энэ төрлийн цахим хаягуудад анхааралтай хандах хэрэгтэй. Зорилго нь мөнгө олох байдаг тул хянуур байх хэрэгтэй" гэв.
Уншиж байна |