Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус газрын энэ сарын 15-22-ны хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, энэ сарын 15-18-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах ч Хэнтийн уулархаг нутгаар болон Увс нуурын хотгор болон Монгол Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Халх голын сав газраар цас орохоор байна. Цаг уурч Э.Даариймаа хэлэхдээ "Нэгдүгээр сарын эхээр буюу 13-14-ны хоороны хүйтний эрч чангарсан бол сарын дунд үе 15-аас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Улаанбаатарт 15-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Агаарын температур өдөртөө 8-13 градус хүйтэн байхаар байна” гэлээ.
Уншиж байна |