УИХ дахь намын бүлгүүд 10:00 цагт хуралдана
4 цаг 16 мин

УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж цаг үеийн асуудал болон тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцдэг юм. УИХ энэ долоо хоногт дараах төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал
  • Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • УИХ-ын 2025 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл
Shuud.mn
Сонин хачин