Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна
9 цаг 44 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас нартай өнөөдөр уулзлаа.
Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа төдийгүй олон жил гацсан ураны төслийн гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурж, Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.
Монгол-Францын хамтарсан ураны төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр оронд харилцан ашигтай байгаад зогсохгүй Монгол-Европын Холбооны төсөл юм. Хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой төсөл учраас баяртай байгаагаа ноён Лурон Сан Март онцлов. Франц Улсын уран олборлох шинэ техник технологи, ноу хау-г Монголд нутагшуулах Монгол Улсын уул уурхайн салбарт түүхэн үйл явдал тохиож, шинэ хуудас нээгдэж байгаа учир Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа тэрбээр илэрхийллээ.


 
Мөн Монгол Улсын Засгийн газраас дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг тэргүүлэх салбарт 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Хөгжлийн 14 мега төсөлд  Монгол, Францын хамтарсан ураны төсөл болон Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслүүд багтсан.
 
Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Орано майнинг САС” компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээг Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө байгуулж байна. Гэрээг эцэслэн тохироход хоёр тал хүчин чармайлт гаргаж, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөллийг оролцуулж олон жил амжилттай ажилласан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласнаар дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож, талуудын хүртэх ашгийг тэнцвэртэй байлгана. Хөрөнгө оруулалтын гэрээнд туссаны дагуу “Үндэсний баялгийн сан”-д хуримтлал үүсэж, байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

“Орано майнинг САС”-тай байгуулж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрш оронтой хийж байгаа хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт жишиг болохуйц гэрээ болсон. 2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, мөн онд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хариу айлчлал нь манай хоёр орны хамтарсан төслүүдийг урагшлуулж, бодит үр дүнд хүргэж байгаад талууд харилцан санал нэгдлээ.
Хоёр орны хамтарсан дараагийн төсөл болох Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээрээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын Засгийн газартай тээвэр, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулах бүрэн боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.


 
 
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Энэ жишигээр Монгол улс Францын уул уурхайн компанитай биш, харин Францын Засгийн газартай гэрээ байгуулсан бол зүйд нийцэх байлаа. Монгол улс, Засгийн газар нь, монголчууд бүгдээрээ жижигэрчээ.
2025-01-17
Michael Davenport:
I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Recovercapital@cyberservices.com Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
2025-01-17
зочин:
Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Харин одоо Монгол улсын болон Монгол улсын Засгийн газрын газрын нэр хүнд гадаадын дурын нэг компаний хэмжээнд хүртэл навс унаж, Монгол улсын Засгийн газар нь гадаадын дурын нэг компанитай гэрээ байгуулдаг болжээ. Энэ бол олон улсын эрх зүйн хувьд нэг ёсондоо гэмт хэрэг юм л даа.
2025-01-17