Японы өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болжээ
Тодруулбал, өчигдөр буюу даваа гарагт Японы өмнөд хэсгийн Кюшюү мужид 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт Кюшюү арлын зүүн өмнөд эрэг хавьд 30 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Газар хөдөлсний дараа тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас сэрэмжлүүлсэн байна. Учир нь газар хөдөлсний дараа Кюшюү арлын зүүн эрэгт, хөрш зэргэлдээх Шикокү арлын зүүн эрэгт 1 метрийн өндөр цунами үүсжээ. Японы баруун хэсэгт орших Иката атомын цахилгаан станц болон Кагошима муж дахь Сендай атомын цахилгаан станцад газар хөдлөлтийн улмаас ямар нэг эрсдэл үүсээгүй болохыг NHK агентлаг мэдээлжээ. Японы Ерөнхий сайдын ажлын алба тус үйл явдалтай холбогдуулан хямралын штаб байгуулжээ.
Уншиж байна |