А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна
Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа
2 цаг 41 мин

 

/137 сургагч багшийг бэлтгэн ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэхэд Юнител групп хамтран ажиллаа/

 

 

Өнөөдөр Монгол Улсын иргэд гар утас, компьютер төдийгүй бүх л электрон төхөөрөмжийг интернэтэд холбон, хоорондоо мэдээлэл солилцохын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, төрийн болон бизнес, санхүүгийн үйлчилгээг авч байна. Гэвч энэ нь бүх иргэдийг хамарч, хангалттай үд дүнд хүрч чадахгүй, ялангуяа ахмад настнууд, хөдөө орон нутгийн иргэдэд цахим мэдлэг, ур чадварын ялгаа гарсаар байгаа юм.

Энэхүү ялгаатай байдлыг арилгах зорилгоор ЦХИХХЯ, Боловсролын ерөнхий газар, Насан туршийн боловсролын төв, Юнител групп болон бусад байгууллагууд хамтран “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

 

 

Үүний хүрээнд 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэсэн ба эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгийн нийт 1277 ахмадад яг өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадваруудыг заалаа. 

Нэг талдаа цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ч нөгөө талдаа нийгмийн томоохон хөндөгддөггүй асуудал болох залуу болон ахмад үе хоорондын харилцаа, ойлголцлыг сайжруулах ач холбогдолтой сургалт болсон талаар ахмадууд хэлж байна.

 

Д.Нэргүй  Сургагч багш, БЗД-ийн ахмадын хорооны мэргэжилтэн

   

“Сургалт болох тухай мэдээд өөрөө багш болж үеийнхэндээ заахыг хүссэн юм. Манай дүүрэг хүн ам олон, түүнийгээ дагаад яг энэ цахим хэрэглээ, дижитал бичиг үсгийн боловсрол шаардлагатай олон ахмадууд манай дүүрэгт байдаг тул өөрөө багш болоод урт хугацаанд энэ төрлийн мэдлэгийг түгээх зорилт тавьсан юм. Өөрөө маш их зүйлийг сурч мэдээд ахмадууддаа заасандаа баяртай байна. Мөн энэ хөтөлбөрийг дэмжиж сургалтын бүх хугацаанд интернэт, датагаар хангаж байсан Юнителд баярлалаа. Цаашдаа ахмадуудыг дэмжсэн, орчин үеийн цахим хэрэглээ, харилцаа холбооны талаар мэдлэг түгээх олон хөтөлбөрийг дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ

 

Ж.Наранцэцэг сурагч, БЗД-ийн ахмад

Сургалтад суухаас өмнө би утаснаасаа нэгж, дата авах, төлбөрөө төлөх, бүх төрлийн банкны үйлчилгээ авч болдог талаар сайн мэддэггүй байлаа. Хүүхдүүдээсээ л байнга асууна. Гэтэл энэ сургалтад суугаад утаснаасаа авч болох бүх үйлчилгээг авч сурлаа. Датагаа аваад киногоо утсаараа үздэг болсон, автобусныхаа чиглэл цагийг хардаг болсон гээд олон давуу тал амьдралд минь нэмэгдсэнд баяртай байна.

 

З.Энхбаяр сургагч багш, ХУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан

Өөрөө залуу хүн гэлээ ч сургагч багшаар сураад ахмадуудад цахим хэрэглээний талаар сургалт орсон нь надад маш том туршлага боллоо. Сургагч багш нар болон сурч байгаа ахмадууд маань бүгд идэвхтэй, сэтгэл хангалуун оролцсон. Сүүлдээ ахмадууд маань сураад эргээд бидэнд ямар апп-ийн аль цэсэнд хэрэгтэй мэдээлэл үйлчилгээ байгаа талаар зааж байсан нь сургалт маань үр дүнтэй болсныг харуулж байгаа юм.

 

Ахмадууд ухаалаг утас, интернэтийн хэрэглээ, банкны төлбөр тооцоо, контент бүтээх зэрэг 6 бүлэг агуулга сэдвийн хүрээнд суурь болон ахисан түвшний цахим мэдлэг, ур чадвартай болсон байна.

Мөн дээрх агуулгын хүрээнд “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” номыг ахмадуудад хүргэсэн юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин