Шинэ оны эхэнд гадаад улс руу бизнес аялал хийх эсвэл найз нөхөд, гэр бүлээрээ аялахаар төлөвлөж буй бол ХААН Банкны ЮнионПэй карт эзэмшигчдэд зориулсан ээлжит урамшуулалт аян эхэлснийг дуулгахад таатай байна.
Тодруулбал, 2025 оны 1-р сарын 1-31-нийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд ХААН Банкны ЮнионПэй (UnionPay) карт эзэмшигчид дэлхийн аль улсад зорчиж байгаагаас үл хамааран тэндхийн ПОС төхөөрөмж болон олон улсын онлайн худалдааны бүх вэбсайтаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой.
Аяны нөхцөл:
Буцаан олголт таны гүйлгээ хийсэн ХААН Банкны ЮнионПэй картын данс руу 2025 оны 2-р сарын 10-ны өдөр автоматаар шилжин орно. Жишээ нь, та 1-р сарын 1-31-ний хооронд онлайн худалдааны вэбсайтаас нийт 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол таны данс руу 100,000 төгрөгийн буцаан олголт орох юм. Урамшуулал зөвхөн хувь хүний ЮнионПэй картад хамаарах тул байгууллагын ЮнионПэй карт эзэмшигчид хамрагдахгүй.
Онлайн худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс:
Мөн ЮнионПэй SplendorPlus алтан картаа Khan Bank аппликэйшнээр захиалж, БНХАУ-д худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн “1+5%”-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой. Картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Карт шинээр захиалах заавартай танилцах бол ЭНД, хугацаа сунгах заавартай танилцах бол ЭНД дарна уу.
"ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй" урамшуулалт аян нь ХААН Банкны харилцагчдад олон улсын худалдан авалтыг илүү ойртуулж, санхүүгээ хэмнэх боломжийг санал болгож байна. ХААН Банктай хамт илүү олон боломжийг нээцгээе!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Уншиж байна |