Ахмад настны тухай хуульд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор хуульчилсан. Энэ онд шинээр "Насны хишиг"-ийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 65 нас хүрсэн ахмад настан та ehalamj.mn-ээр, эсвэл Халамжийн мэргэжилтэнд хандан үйлчилгээний хүсэлтээ гаргана. Тодруулбал, 1959 оны долоодугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс хамаарах бөгөөд өмнө нь "Насны хишиг" тэтгэмж авч байсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй. "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.
Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Мөн "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх хэрэгтэй. Энэ жил хоёрдугаар сарын 28-наас өмнө 65 нас хүрсэн ахмадууд хүсэлтээ гаргаж, насны хишиг авч эхэлнэ. Харин гуравдугаар сарын 03-наас хойш төрсөн, 65 нас хүрч буй ахмадууд наадмын үеэр олгох бүртгэлд хамрагдах юм хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Уншиж байна |