П.Эрхэмбулганыг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж байна
9 цаг 25 мин

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс (НӨХК)-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт 3 жилийн хугацаатай явагдаж, НӨХК-ын 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (ТБОНӨТХ) болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан атал гэрээнд огт заагдаагүй “нэг жилээр сунган ажиллуулах” гэдэг шийдвэр гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар “Уламжпалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалын асуудал шүүхийн байгууллагад шилжсэн. 

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүх 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, “Гэрээний дагуу дуусгавар болгосон шийдвэрийг гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай" гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно.

Одоогоор Нийслэлийн өмч хувьчлах комисст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудас хүргэгдэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганы зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг байнга хийсээр байгаа тул бид 2025.01.09-нд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд хандсан.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганы зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг байнга хийсээр байгаа тул бид 2025.01.09-нд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд хандсан.

Гэтэл өнөөдөр буюу 2025.01.13-нд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Захиргаа, төлөвлөлт удирдлагын газрын дарга У.Бат-Очир нь СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн дарга Б.Баттулга, тус хэлтсийн цагдаа нарын хамт ирж, цонхыг хагалан хаалгыг эвдэж орж, хүч түрэн эмнэлгийн захирлын өрөөнөөс юу ч юм хайж, ширээ шургуулгын нүдийг ухаж, дараа нь хаалгыг нь дотроос хааж нэг ч хүн оруулалгүйгээр чухам юу хийсэн нь үл ойлгогдож байна. 

2025:01:13 Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Захиргаа, төлөвлөлт удирдлагын газрын дарга У.Бат-Очир нь СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн дарга Б.Баттулга, тус хэлтсийн цагдаа нарын хамт ирж, цонхыг хагалан хаалгыг эвдэж орж, хүч түрэн дайрч оров. 

Ингээд эмнэлгийн захирлын өрөөний хаалганы цоожийг солиод явсан байна. Энэ явдал болсны дараа хэвлэлүүдээр “Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ удаа дараа биелүүлээгүй байна” гэдэг худал мэдээллийг тарааж, олон нийтийг төөрөлдүүлэх худал ташаа мэдээлэл өгөх ажлыг хийж байна. 

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал нь хуулийн дагуу явагдсан гэдгийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоосон, тус төвийн гүйцэтгэх захирлаар Х.Гүрбазарыг томилсон нь хуулийн дагуу явагдсан. Мөн түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх гэсэн шатлалтай учраас УАУЭСКТ-ийн удирдлагыг чөлөөлөх томилох эрх зүйн үндэс түүнд байхгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад ингэж хууль бусаар удирдлагыг өөрчлөх гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл билээ.  

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Пүрэвдоржийн Эрхэмбулганыг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Мөн П.Эрхэмбулган дарга та хууль зөрчсөн энэ үйлдлийнхээ үр дагавар, хор хохирлыг бүрнээ хариуцах ёстой гэдгийг анхааруулж байна. 

 

          УАУЭСКТ-ийн Менежментийн баг

Эх сурвалж:  sonin.mn

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Huuli bus huvchlal zov umaa l avch bga um bna sh dee.
2025-01-13