"Монгол шуудан" компаниас сэрэмжлүүлэг гаргалаа. Учир нь сүүлийн өдрүүдэд "Монгол шуудан: Хүчингүй шуудангийн хаяг илэрсэн тул илгээмжийг бөглөх боломжгүй бөгөөд линк дэх шуудангийн хаягийн мэдээллийг 24 цагийн дотор баталгаажуулна уу.
htts://mongolpost.mn-check.lol/MN (Y гэж хариулж , мессежээс гараад холбоосыг идэвхжүүлэхийн тулд дахин нээнэ үү. эсвэл холбоосыг Safari хөтөч дээрээ хуулж аваад нээнэ үү)
Бид танд аль болох хурдан хүргэх болно, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
"Мэдээлэл дутуу байсан тул таны илгээмжийг логистикийн төвд хадгалсан. Хаягаа хугацaaнд нь бөглөнө үү https://... " гэх мэт хуурамч мессежийг иргэдэд илгээн хувийн болон дансны мэдээллийг авч буруугаар ашиглах оролдлого нэмэгдэж байгаа аж. "Монгол шуудан" компанийн зүгээс "Байгууллага таны дансны мэдээллийг онлайнаар авах хүсэлт гаргадаггүй тул сэжигтэй бөгөөд тодорхойгүй эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарж, хувийн мэдээллээ бусдад тараахаас сэргийлээрэй. Та манай байгууллагын илгээмжтэй холбоотой мэдээллээ зөвхөн дараах сувгуудаас шалгах боломжтой. Лавлах утас: 1800-1613. Вэбсайт: www.mongolpost.mn" хэмээжээ.
Уншиж байна |