НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотойгоор зургадугаар сарын хоёрны өдөр хуралдахаар болжээ. Энэ талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Хойд Солонгостой холбоотойгоор зохих зөвлөгөөн явуулах саналыг хэд хэдэн орон гарагсан талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга, АНЭУ-ын суурин төлөөлөгч Лана Заки Нусейба мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Хойд Солонгос энэ долоо хоногт цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх гэсэн ч амжилтгүй болсон юм. Пуужинг хөөргөсний дара радараас алга болсон бөгөөд удалгүй тэнгист унасан нь тодорхой болсон. Хойд Солонгос туршилт нь амжилтгүй болсныг хүлээн зөвшөөрч, ойрын хугацаанд дахин пуужин хөөргөнө гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |