Хөвсгөл аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
5 цаг 55 мин

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 80 км зайд өчигдөр шөнө буюу 23:33:01 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.10, 98.29 гэж тогтоогдсон аж.

Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг.

Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. 2.5 магнитуд зөвхөн багажинд бичигдэнэ. 2.5-5.4 хүн мэдэрнэ, яльгүй гэмтэл үүсэж болно. Харин 5.5-6.0 магнитудад бага зэргийн эвдрэл учруулна. 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулна. 7.0-7.9 магнитудад хүчтэй эвдрэл сүйтгэл их, 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу Эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг.

Shuud.mn
Сонин хачин