Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл явагдаж байна
5 цаг 28 мин

Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1250 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2024 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тооллогын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулах, ач холбогдол, үр дүг таниулах, хэрхэн мэдээллийн санд бүртгэх талаар зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгын хүрээнд Нийслэлийн 9 дүүрэг, хороодын хэсгийн ахлагч нарт хуваарийн дагуу сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин