Хоёрдугаар сарын зургаанд Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган барилга байшин сүйрч, хүмүүс нурангинд дарагдаж амиа алдсан юм. Сүүлийн үеийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 41 мянгыг давжээ.
Анадолу агентлагийн мэдээлснээр, Туркэд болсон хоёр газар хөдлөлтийн улмаас нийт 41 020 хүн амиа алдсан гэж Туркийн Онц байдлын хор уршгийг арилгах газар мэдэгдсэн байна. Хоёрдугаар сарын зургаанд болсон хүчтэй хоёр газар хөдлөлтийн дараа нийт 6210 удаа чичирхийлэлт мэдрэгджээ.
Одоо газар хөдлөлтийн бүсэд Турк болон бусад гадаад орнуудаас ирсэн нийт 19 436 аврагч ажиллаж байгаа юм байна. Гамшгийн бүсэд орон гэргүй болсон хүмүүсийг байрлуулахаар нийтдээ 216 166 майхан босгожээ. Эдгээр майхныг Турк, гадаад улс орнууд болон олон улсын байгууллагууд хандивласан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |