Медиазона: Дайчилгаа зарласны дараа 30 мянга гаруй орос залуу гэрлэлтээ яаравчлан бүртгүүлжээ
2022-10-25

ОХУ-д есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн адйчилгаа зарласны дараа Оросын 75 бүс нутагт 31 мянган эр гэрлэлтээ яаравчлан бүртгүүлсэн гэж "Медиазона" мэдээлжээ. 

 

Оросын хуулинд зааснаар, онцгой нөхцөл байдал үүссэн, тухайлбал цэргийн зарлан дуудах хуудас авсан бол гэрлэлтээ бүртгүүлэх өргөдөл өгсөн өдрөө бүртгүүлэх боломжтой байдаг аж. Мөн дайчлагдсан эр шархдах эсвэл амиа алдвал ар гэрийнхэн нь нөхөн төлбөр авах, түүнчлэн орон нутгийн захиргаанаас тусламж дэмжлэг авах эрхтэй байдаг гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дайчилгаанаас өмнө Буриадад долоо хоногт дунджаар 83 гэрлэлт бүртгэгддэг байсан бол дайчилгаа зарласнаас хойш огцом өсөж 662, Перм хязгаарт долоо хоногт дунджаар 313 хос хуримладаг байсан бол дайчилгааны дараа 804, Омск мужид энэ үзүүлэлт 245 байснаас 463 болох зэргээр огцом нэмэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин