Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотын дагуул хотод баригдсан орон сууцны зориулалттай хоёр ихэр цамхагийг нураажээ. Энэ барилга тус бүр нь 100 метр гаруй өндөртэй байсан аж.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, барилга барьсан компани зөвшөөрөлгүйгээр энэ барилгыг босгосон тул орон нутгийн эрх баригчид нураах шийдвэр гаргажээ. Ийнхүү барилгыг буулгасан нь авлигатай хийх тэмцэлд үлгэр жишээ болсон гэж Нойда хотын захиргаа мэдэгдсэн байна.
"Алекс" болон "Чеяна" барилгуудыг есөн жилийн өмнө барьсан, нийтдээ 1000 байртай аж. Гэвч зохих баримт бичиггүй, зөвшөөрөлгүй тул нэг ч байр зарагдаагүй тул энэ хоёр барилга хоосон үлдсэн байна. Ингээд есөн жилийн туршид шүүхийн зарга үргэлжилж, барилгын компани орон нутгийн эрх баригчдыг барилгад зөвшөөрөл олгохыг шаардаж байсан гэнэ. Гэсэн ч хотын захиргаа барилгын зөвшөөрлийг олгоогүй, харин буулгах шийдвэр гаргажээ.
Ингээд барилгыг дэлбэлж нураахын тулд 3700 кг дэлбэрэх бодис ашигласан байна. Энэ үеэр ойролцоох байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |