Хятадад титэм вирусийн халдварын оргил үе өнгөрсөн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны төлөөлөгч Ми Фэн мэдэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Хубэй мужид Ухань хотоос бусад нутаг дэвсгэрт шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Хубэй мужаас бусад нутагт шинээр долоон тохиолдол бүртгэгджээ.
Улмаар Хубэй мужийн эрх баригчид зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг хэсэгчлэн цуцалж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн хоёр хот болон хоёр тойрогт хэд хэдэн салбарын үйл ажиллагааг сэргээж эхэлжээ.
Хятад улсад хүмүүсийн зорчих болон замын хөдөлгөөнийг хянах хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр шинэ төрлийн титэм вирусийн тархалтыг сааруулсан гэж мэргэжилтнүүд онцолсон байна.
Энд дуулгахад, ДЭМБ COVID-19 вирусийг цар тахал гэж гуравдугаар сарын 11-нд мэдэгдсэн юм. ДЭМБ-ын үзэж байгаагаар ойрын үед халдвар гарсан орнуудад нас баралтын тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |